АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ

788

АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ

Ажиллах хүчний судалгааны дүнгээр 2017 оны 2 дугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.8 мянга болж, 77.2 мянга нь эрэгтэйчүүд, 54.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2017 оны 2 дугаар улиралд 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурч, өмнөх улирлаас 0.5 пунктээр өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 7 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 27.1 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.9мянга нь Улаанбаатарт, 5.7  мянга нь Төвийн бүсэд, 5.3  мянга нь Хангайн бүсэд, 5.0 мянга нь Баруун бүсэд, 3.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.2 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.5 хувийг суурь, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Архангай, Орхон, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дундговь, Увс, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай аймагт улсын дунджаас 1.0-23.6 пунктээр илүү байна.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>