АНУ-аас эхлүүлсэн худалдааны шалгалтад БНХАУ дургүйцлээ илэрхийллээ

874

 

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн алба саяхан "1974 оны худалдааны хууль”-ийн дагуу БНХАУ-д 301 хэмээх шалгалт хийх шийдвэр гаргасанд Хятадын худалдааны яам 21-нд хариуг нь барилаа. 

"АНУ дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг хайхралгүй, дотоодын хуулийнхаа дагуу БНХАУ-д худалдааны шалгалт хийх нь хариуцлагагүй үйл ажиллагаа юм.

БНХАУ-ыг зэмлэх нь бодит байдалтай нийцэхгүй. БНХАУ АНУ-ын иймэрхүү ганц талын үзэл, худалдааг ивээх үзлийн үйл ажиллагаанд дургүйцэж байна" гэжээ.

БНХАУ-ын худалдааны яам: Хятад улс шалгалтын байдалд анхаарлаа хандуулах бөгөөд зохих бодлого хэрэгжүүлж, Хятад улсын хууль ёсны эрх ашгийг шуурхай хамгаалах болно" гэжээ.

М.Баяр


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>