|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 06:20
1-12-2017, 11:10

ХОВОРДСОН МИНЖИЙГ ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИРТ НУТАГШУУЛНА

ХОВОРДСОН МИНЖИЙГ ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИРТ НУТАГШУУЛНА

 

Завхан аймгийн хэмжээнд ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ. Судалгаагаар халиун буга 1664 толгой нөөцтэй, бор 1513 толгой байна. Харин аргаль 203 толгой, янгир 604 толгой нөөцтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн зэрлэг гахайн тухайд  60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй байгаа гэнэ. 


Түүнчлэн голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2  нутгийг хамруулж минж нутагшуулах боломжтой газрыг сонгож хээрийн судалгааны ажлыг хийжээ. Судалгаагаар Идэрийн голын эх Гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байна. 

 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.