Хоргодсон бөхөнгүүдийн сэг зэмээс мялзан өвчний вирус илэрчээ

1004

Хоргодсон бөхөнгүүдийн сэг зэмээс мялзан өвчний вирус илэрчээ

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говьд нутагладаг монгол бөхөн үхсэн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн.

Улаан номонд орсон нэн ховордсон монгол бөхөнгүүд яагаад хоргодох болсон шалтгааныг тогтоохоор сэг, зэмээс нь дээж авч Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрсэн билээ. Дэлхийд нэн ховор монгол бөхөнгийн тоо толгой эрс багасаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 800 орчим бөхөн уг өвчнөөр өвчилж үхсэн тухай мэдээлэл байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоож барихгүй бол хар сүүлт, цагаан зээр, янгир, аргаль зэрэг тууртан амьтдад ч халдварлах магадлалтай болоод байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>