Б.Жаргалсайхан: Б.Дэлгэрсайхан ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад яагаад данхалзаад байгаа юм бэ

705

Б.Жаргалсайхан: Б.Дэлгэрсайхан ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад яагаад данхалзаад байгаа юм бэ

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав "Эх орныхоо төлөө" хэмээх сан байгуулж байгаагаа мэдэгдэн, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө өчигдөр хандивласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэхүү аяныг дэмжиж буйгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж, 100 сая төгрөг хандивлана хэмээсэн. 
 
Улс, эх орныхоо төлөө гэсэн "өглөгч” гишүүний энэхүү үйлдлийг "Буян”-гийн Жаргалсайхан шүүмжилжээ. Тэрбээр "Нэг жишээ татахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр хямралаас гаргах хандив гээд 100 сая төгрөг тэвэрч гүйгээд л байсан. Тэр хүний нүүрсний ордыг хурааж авах хэрэгтэй шүү дээ. Б.Дэлгэрсайхан оффшорт мөнгөтэй л гэсэн. 
 
Ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад тэр яагаад данхалзаад байгаа юм бэ. Төмөртэйн ордыг Б.Дэлгэрсайхан бий болгочихсон юм уу. Социализмын үед хайгуулыг нь хийчихсэн ард түмний л өмч. Хударгагүй, ёс суртахуунгүй байдлыг нэг тийш нь болгомоор байна. Нийтийнхээ төлөө нэг нь зүтгэдэг тогтолцоо руу орох цаг ирсэн. Тэгээд ч олон хүний амьдрал хүнд хэцүү байхад мөнхийн ус уучихсан юм шиг ганцаараа тэр их мөнгөөр яах гээд ч байгаа юм, ойлгодоггүй юм” хэмээжээ. 
 
Угтаа бол "Буян”-гийн Жаргалсайхан л хэлсэн болохоос биш үнэн үг шүү дээ, ер нь.
Эх сурвалж: Мminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>