Юнител компани тагнаж чагнадгаараа алдартай Huawei” компанийнхантай хамтран ажилладаг

1153
Иргэний хувийн мэдээлэл гэдэг нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Хувь хүний мэдээллийг зад-лахгүй байна гэдэг бол тухайн компани итгэлтэй, хэрэглэгчээ дээдэлсэн, ёс суртахуунтай байна гэсэн үг.
 
Харамсалтай нь манайд хамгийн олон хэрэглэгчидтэй гэж өөрийгөө байнга рекламддаг гар утасны үүрэн холбоо эрхлэгчид маань хэрэглэгчдийнхээ итгэлийг шороотой хольж орхилоо.  Олон жилийн өмнөөс дуулиан шуугиан тарьсан төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэхийн өмнөх шөнө "Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." гэх мессэж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн хачирхалтай хэрэг гарлаа. УИХ-ын гишүүдийн эрх ямбанд халдсан хэмээн улс төрчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө хашгирч байна. Үнэндээ тэд энэ асуудлын цаана Үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдал гээд олон асуудалд заналхийлж байгааг сөхөж ярьсангүй.  Уг нь УИХ-ын дарга З.Энхболд энэ хэргийн учрыг олохыг ТЕГ-т үүрэг болгосон, Засгийн газар ч анхааруулга гарган баасан гаригийн орой шуурхай хэвлэлийн хурал хийсэн. Гэвч тэд таг чиг. Муу нэр луу данстай Мобикомынхон "Энэ м
ессэжийг гадаадаас илгээсэн” гэхээс өөр зүйл ярьсангүй.
 
Харин UNITEL-ийн таг чиг. Тэд бүх дайралт Мобиком руу чиглэгдэхийг хүлээж, өөрсдөө уснааас хуурай гарахыг хүсэж байгаа бололтой. Ганц нэг сугалаа явуулж, үүнийгээ "Нийгмийн хариуцлага” хэмээн рекламддаг, басхүү гар утасны үйлчилгээгээр Монголдоо номер 1 шүү дээ гэж ичиж улаахгүй хэлдэг энэ компани ядаж ганц хэвлэлийн хурал ч зарласангүй. Ер нь Юнител компанийн тоног төхөөрөмж асуудалтай гэдгийг хэвлэлүүд эртнээс анхааруулж байжээ. 2013 оны 12 сарын 1-ны өдөр  Fact.mn сайт дээр  гэхэд л ийм мэдээлэл гарсан байна.
 
"Монгол улсын бүх аймаг болон сум, суурин газруудыг хамарсан нийт 302 газар сүлжээтэй энэ компани 2011 онд өндөр хурдны интернэт, дуу дүрсний өндөр нарийвчлал бүхий IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэгч гэж зарлагддаг Univision, сансрын холбооны Monsat, MCS com, Skynetcom, Skynetworks компаниудыг нэгтгэн  групп болж өргөжсөн. Өөрөөр хэлбэл гар утас, суурин утас, сансрын холбоо, интернет орчин гээд орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани. Гэвч тус групптэй хамтран ажиллаж, Юнител группт тоног төхөөрөмж  нийлүүлдэг Хятадын "Huawei” компанитай холбоотой тун таагүй мэдээллүүд дэлхий даяар цацагдах болсоор удаж байна.  Хятадын энэхүү компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Харамсалтай нь "Huawei” компани  операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өргөн тархаад байгаа. Хятадын "Huawei” компанийнхан Энэтхэгт ч мөн тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд  2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа "Huawei”-тай хийсэн гэрээнүүдээ цуцлахыг шаардаж байжээ. 
 
Учир нь Энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдээс нь чагнах, тагнах зүйл илэрч байсан аж.  Үүнээс гадна  2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар "Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол,  2012 оны аравдугаар сард АНУ  "Huawei” компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа  гэж үзэн бүтэн хориг тавьж байжээ.  Тодруулбал Харилцаа холбооны төхөөрөмж болон гар утас үйлдвэрлэдэг Хятадын Huawei  компанийг  "АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн Конгрессийн тагнуулын хорооноос хүртэл  мэдэгдэл гаргажээ.
 
Тус тагнуулын хорооныхон "Huawei компани  Хятадын эрх баригчдад хилийн чанадаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж өгөн албан бусаар тусалдаг”  гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Тэр ч бүү хэл тус хороо АНУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж буй  компаниудад  "Huawei”-тэй холбоо тогтоохгүй байхыг зөвлөж байгаа ажээ. Huawei компанийг  үүсгэн байгуулагч нь Хятадын ардын армийн инженер хүн байсан бөгөөд Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гэдэг хориг тавьжээ.
 
 
 
Үүнээс гадна Европын бас нэгэн оронд тагналаа чагналаа гэсэн үндэслэлээр хориг тавигдах болсон тухай шуум сонсогдох болоод байгаа. Олон улсад сүлжээний төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуул хийдэг хэмээн буруутгагдаад байгаа "Huawei” компани манай улсын үүрэн холбооны гуравдагч оператор "Юнител”-ийн  тоног төхөөрөмжийг эхнээс нь нийлүүлж байсан одоо ч нийлүүлж байгаа” хэмээн бичжээ.
 
Гэхдээ энэ үед  хэн ч ямар ч анхаарал хандуулсангүй. Юнителийнхэн өөрсдийгөө өмөөрөөд л өнгөрч. Харин өнөөдөр бусдын өмнөөс мессэж бичсэн, тараасан хэрэг гарч, асуудал хурцдаж байхад ч тус компанийнхан таг чиг сууусаар байна.
 
http://www.shudarga.mn/news/17121.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>