Д.Арвин Дондогдулам хатны сүнстэй ярилцжээ
1896 оны өвөл Богд хаан бараа бологсодоо дагуулан Амарбаясгалант хийдийн ард очиж "Өндөр богдын шарилд ёслол үйлдэхийн сацуу бэйс Цанлигдорж бага хатнаа Богд гэгээнд өргөсөн гэдэг. 1902 оны зун Богд гэгээн Дондогдуламыг "Эх Дагина”-д өргөмжлөх ёслөл үйлдэж түүнд "Ачлалт, ялгуун дагина эрх цагаан Дарь эх” цол олгожээ.
Д.Арвин гишүүн өнгөрөгч сонгуулийн үеэр мөн л Дондогдулам хатны сүнсийг
дуудаж уулзсан бөгөөд "Богд хааны бага хатан Гэнэпилийн хөргийг Богдын
музейд залах, сүйх тэргийг нь шинэчлэх, музейг засч янзлахыг
хичээнгүйлэн хүссэн. Мөн Монголын их хатдын хүндэтгэлийн ордонг
байгуулах үүрэг даалгавар өгсөн” хэмээн ярьсан удаатай.