Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг зоджээ

769

Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг зоджээЯпоны мэргэжлийн сүмо бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандоржийн толгойд нь сакены шилээр цохиж гэмтээсэн хэрэг дуулиан тариад байгаа билээ. Болсон явдалтай холбоотойгоор Харумафүжи Д.Бямбадоржийг цагдаагийн байгууллага шалгаж эхлэсэн. Харин Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөхчүүдийн хооронд сүртэй зүйл болоогүй гэх мэдээллийг  цацагдсан. Тэгвэл Таканоива А.Баасандоржийн ах А.Лувсангийн хэвлэлд өгсөн ярилцлагад дурьдаснаар Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг ч зодсон аж.

А.Лувсан ярилцлагадаа "А.Баасандоржийн гар утсанд мессеж ирээд, мессежээ дөнгөж шалгаад халаасандаа эргүүлээд хийсэн байгаа юм. Гэтэл Харумафүжи уурлаад толгой руу нь цохисон юм билээ. Ууж байсан саке архины шилээр толгой руу нь олон удаа зодож, цус гоожоод эхлэхээр нь больсон гэсэн. Гараараа бас олон удаа зодсон. Энэ үед Ананд аварга салгах гээд чадаагүй юм билээ.  А.Баасандоржийг зодоод эргээд "Та нар даврахгүй шүү” гээд Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг хэд хэд гараараа цохиж авсан байна. Тэнд уурлахаар зүйл ч болоогүй. "Ах нар нь юм ярьж байхад хүндлэхгүй байна” гэсэн үндэслэлээр зодсон байгаа юм” гэжээ.

Сүйдтэй зүйл болоогүй хэмээн мэдэгдэж буй Харумафүжи нь Тэрүнофужи Г.Ган-Эрдэнийг  зодсон бололтой. Таканоива А.Баасандорж нь энэ явдалтай холбоотойгоор 11 сарын башёг өнжөөд байгаа билээ.

Н.Болд

Ugluu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>