Хүүхдэд иллэг хийхийн ач тус

1136

Хүүхдэд иллэг хийхийн ач тус

ХҮҮХДЭД МАССАЖ ХИЙХИЙН АЧ ТУС

Иллэг нь танд болон таны хүүхдэд тааламжтай байх хайр дүүрэн эмчилгээ гэж хэлж болно.
Нярай хүүхэд төрсөн цагаасаа л гэр бүлээ баясгаж, гэрийн уур амьсгалыг халуун дулаан болгодог.

ХҮҮХДЭД ИЛЛЭГ ХИЙХИЙН АЧ ТУС
• Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.
• Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.
• Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
• Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.
• Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.
• Оюун ухаан бие бялдрын хөгжил сайжирна. 
• Бусадтай амархан зохицон нийгэмшинэ. 
• Хоолны шингэц сайжирна. 
Иллэг хийснээр ходоодыг тархитай холбож өгдөг гол мэдрэлийн Vagus nerv - ийг өдөөж өгдөг. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг. 
• Нөхөн сэргээх ач холбогдолтой. 
Арьсны өнгөн хэсгийн давхарга арьс гуужиж, эд эс шинээр сэргээх ач тустай. 
• Дотор эрхтэн болон дотоод шүүрлээс ялгарсан арьсны гадаргуун дахь хорт бодисыг гадагшлуулж хоргүйжүүлэх ач тустай. 
• Дархлаа сэргэнэ. 
Иллэг хийх явцад арьсны гадаргуу улайж, халуу оргиж байвал нэн сайн бөгөөд энэ нь бодисын солилцоо идэвхжиж, цусан хангамж сайжирч буйг илэрхийлж байгаа нь юм. Ингэснээр мэдрэл болон дархлааны эсүүд сэргэн баярлана.

ИЛЛЭГ ХИЙХ АРГА

1. Хөлөөс нь эхэлж иллэг хийх нь хамгийн тохиромжтой. Гараа тослоод нэг хөлөөс нь эхлэн, зөөлнөөр хоёр гараараа ээлжлэн шилбэнээс нь гуяа хүртэл гулгуулна.

2. Хөлний тавхай хэсгийг зөөлнөөр хоёр тийш ээлжлэн үеэр нь тойруулна.

3. Хөлний ул хэсгийг мэдрэлийн цэгүүдийг хурууныхаа өндгөөр дарж өгөөрэй

4. Хөлний хуруунуудыг доороос нь үзүүр хүртэл зөөлөн татаж гулгуулна.
5. Гарын алган дээрх цэгүүдийг хурууны өндгөөрөө тал бүрт нь дарж өг.

6. Эрхий хуруу болон долоовор хуруугаараа хуруунуудыг нь зөөлнөөр доороос нь дээш нь татаж гулгуулна.

7. Гурвалжин байрлалтай гараа зүрхэн хэсэгт байрлуулж, гадагш нь тойрог хэлбэрээр илээд доош нь цээжний төгсгөл хэсэг хүртэл гулгуулах маягаар давтан иллэг хийнэ.

8. Цээжин хэсгээс доош ташаа хүртэл нь хоёр гараараа ээлжлэн гулгуулна.

9. Хүүхдээ гэдсээр нь доош нь харуулж хэвтүүлээд нурууны үеүдийг нь хурууныхаа өндгөөр ахар сүүл хүртэл нь зөөлөн хүрнэ.

10. Хөндлөн хэлбэрээр хөлний төгсгөл хүртэл алгаараа ээлжлэн илж өгнө. Ингээд дууслаа. Одоо таны хүүхэд сайхан тайвширсан байгаа.

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>