НӨАТ-ын сугалааны 500 саяын азтан Ж.Алтанзул
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан аравдугаар сарын 22-нд тодорсон. Сугалааны тохирлыг гурван сарын турш холбогдох байгууллагууд шалгасны эцэст өнөөдөр супер азтан шагналаа гардан авлаа. Азтанаар Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорсон бөгөөд нийтдээ 500 гаруй баримт бүртгүүлснээс ийнхүү азтан болж байгаа аж.
Тэрбээр "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй юм байна. Өнөөдөр л зүүднээсээ сэрж буй мэт санагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс 3650 төгрөгийн худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэлээ.