Ганцхан цэгэн дээр дараад нүднийхээ харааг сайжруулаарай!
Нүд бол сэтгэлийн толь. Хүний нүдийг хараад л баярласан, уурласан, ядарсан, зовсон байгааг төвөггүй мэдэж болно. Нүд гал цогтой гялалзаж байвал хүнд сүр жавхаа нэмэгдээд зогсохгүй, үзэсгэлэнтэй харагддаг билээ. Мөн нүдний хараагаа хайрлаж, орчин цагийн техник технологийн нөлөөнд автуулалгүй, эрүүл авч үлдэх нь чухал юм. Тиймээс бид та бүхэндээ Төвд лам нарын хараа сайжруулах иогийн дасгалыг хүргэж байна.
Нүд яагаад хавддаг вэ?
Хүний нүдийг хараад л шөнө сайтар амарч чадсан эсэхийг нь хэлэх боломжтой. Хэдэн хундага дарс хэтрүүлж хэрэглэсэн, эсвэл компьютерийн өмнө хэдэн цаг суусныг нүднийх нь зовхийг хараад мэдэж болно. Нүдэн доорх хөх зураасыг будгаар далдлах аргагүй юм.
Тэгвэл нүдэн доорх хөх толбо чухам юунаас болж үүсдэг вэ? Нойр дутсанаас, витамин дутагдсанаас, компьютерийн ард хэт их ажилласнаас, согтууруулах ундаа хэрэглэснээс, тамхи татсанаас гээд олон шалтгааныг энд дурдаж болно. Мөн зүрх, бөөр, бамбай булчирхайн өөрчлөлтөөс болж дээрх шинж тэмдэг илэрдэг тул сайтар анхаарч байх нь зүйтэй юм.
Нүдэнд зориулсан Төвдийн иогийн дасгал
Төвдийн иогийн дасгалыг хийснээр нүдэн доорх хөх толбо, хавдар алга болж, ядаргаа тайлагдан, нүдний хараа сайжирдаг. Дасгалын үеэр хамгийн гол нь амьсгаагаа зөв хуваарилах шаардлагатай. Ингээд та дараах байдлаар дасгалаа хийгээрэй.
Дээрх дасгалыг хийхэд таван минут л хангалттай. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг уншигч та заавал туршиж үзээд, хайртай дотны хүмүүстээ дуулгаарай.