ХОТЫН АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА

832

ХОТЫН АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА

 

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын долоон цэгт агаар маш их бохирдолтой байна. Тодруулбал, Нисэх, Толгойт, Амгалан, Мишээл экспо, Баруун дөрвөн зам, Монгол газар, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 500-г давжээ.

Мөн өнөө өглөөний байдлаар Бөхийн өргөө орчимд агаар их бохирдолтой байгаа бол 100 айл, Ургах наран орчимд бага зэргийн бохирдолтой байна.




 

Агаарын чанарын түвшин 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын ЭРҮҮЛ МЭНДЭД сөрөг нөлөөлөл илэрнэ гэжээ. 

Индекс 251-400 байвал дунд зэргийн бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө гэжээ.

Г.Зул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>