Орхон аймгийн агаарын бохирдол нэмэгджээ

1088

Орхон аймгийн агаарын бохирдол нэмэгджээ

 

Орхон аймгийн агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа хүхэрлэг хийн агууламж 2017 оны эхний 11 сарын дунджаар 2016 онтой харьцуулахад 0,002 мг,куб, азотын давхар ислийн агууламж 0,001 мг, кубээр өссөн байна. Харин том ширхэглэг тоос бол 0,010 мг, кубээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь өмнөх жилүүдэд агаарын бохирдол, утааг бууруурлах олон ажлыг хийсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна.

2016 онд орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, баян-өндөр сум хамтран агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулан дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 1508 ширхэг зуухыг гэр хорооллын айл өрхөд 70 хувийн  хөнгөлөлтөөр олгосон,  хоёр тарипт тоолуур 1053 ширхэг тоолуурыг дөрвөн багийн иргэдэд олгож суурилуулалтын ажил гүйцэтгэсэн байна.

Мөн хийн зуух буюу газан плиткийг зургаан багийн айл өрхөд 70 хувийн хөнгөлттэй үнээр олгосон. Харин нако түлшийг орон нутагт 1000 тн-г нөөцлөн 14 багийн 16 цэгээр хямдралтай үнээр худалдаалан борлуулсан байдаг. 2016 онд агаарын бохирдлын эсрэг нийт зарцуулсан өртгөөр тооцвол хийн зууханд -байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 300 сая, орон нутгаас 200 сая нийт 500 сая төгрөг, 2 тарипт тоолуурт 200 сая, хийн зууханд 200 сая, нако түлшинд 500 сая, нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөгийг зарцуулжээ.

Тэгвэл 2017-2018 оны тухайд агаарын бохирдол тулгамдсан асуудал болдгоороо болж, агаарын чанарын индекс үзүүлэлт нэмэгдсээр байна. Тодруулбал хотын төв хэсгээр азотын давхар исэл 0,100 мш куб, хүхэрлэг хийн агууламж 0,073 мг куб, нүүрс төрөгчийн дутуу исэл 8,49 мг куб байсан. Эндээс тоосжилт хамгийн их буюу стандарт хэмжээнээс 2,6 дахин давсан үзүүлэлтэй байжээ. Тэгвэл энэ хэмжээ  агаарын чанарын индексийн үнэлгээгээр дунд зэргийн бохирдолтой ангилалд орж байна. Хүний эрүүл мэндэд ч мөн сөрөг нөлөөтэй бөгөөд хэт мэдрэг болоод өндөр настан, хүүхдүүдэд , уушигны багтраа өвчтэй хүмүүст хүндээр нөлөөлдөг байна.

Орхон аймаг хүн ам шигүү суурьшил, авто машин ихэссэнтэй холбоотойгоор агаарын бохирдол ихэссээр байгаа. Гэр хорооллын ал өрхүүдийн галлагаатай холбоотойгоор Эрдэнэт хотын төв хэсгээр утаа маш их хэмжээгээр сууж, агаарын бохирдол өссөөр байна. Бид Орхон аймгийн БОАЖГ-ын даргаас тодруулахад энэ жилийн хувьд халдаг шал, клейн көүлд шингэнийг туршиж байна.

Илүү үр дүнд хүрэхийн тулд хөрөнгө төсөв их хэмжээгээр шаардлагатай гэсэн. Нөгөө талаараа иргэдийн ухамсарт агаарын бохирдлын нөлөөллийг зөв суулгаж өгсөнөөр утаа, түүхий нүүрсний хэрэглээ багасаж, агаарын бохиодлыг бууруулах боломжтойг санууллаа.Өмнөх жил орон нутаг, баян-өндөр сумынхан  сайжруулсан бүрэн шаталттай нако түлшээр гэр хорооллын айл өрхийг өлдийд хангана гэж мэдээлж байсан бол энэ өвөл, ирэх жил утааг бууруулах тал дээр дорвитой эхлүүлсэн ажилгүй, нако түлшчгүй, түүхий нүүрсээ ч хаанаас нийлүүлэх нь тодорхойгүй байсаар байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>