Израйлийн шинэ шекелийг хэрэглэхгүй байхыг уриалжээ
Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд Палестины Эдийн засгийн хөгжил, сэргэлтийн хорооны тэргүүн Мухаммед Ишитаяа: Палестины чөлөөлөх байгууллагын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Палестины нутаг дэвсгэрт Израйлийн шинэ шекелийг хэрэглэхийг хориглож, аажмаар эдийн засгийн хараат байдлаас гарах хэрэгтэй гэжээ.
Мухаммед Ишитаяа: Палестины валют дутагдаж байгаа нь эдийн засгийн хөгжилд саад болж, улмаар эдийн засгийн хараат байдалд орж байна гэсэн бөгөөд Израйлийн шинэ шекелийг хэрэглэхгүй байхын тулд өөр валютуудыг ашиглах тухай судлахыг мөн уриалжээ.
Мухаммед Ишитаяа: Энэ зорилтыг биелүүлэхийн тулд цуврал арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд хамгийн гол нь Палестины үндэсний үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Израйлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй гэжээ.