КИМ ЖӨН УНЫ ДҮҮ ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОНО
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, "Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон багтжээ. Ингэснээр Ким Ё Жон нь Өмнөд Солонгост хөл тавьсан Умард Солонгосын удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн болох гэж байна. Тэрбээр Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Үзэл суртлын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг нэгэн гэнэ.
Энэ олимпийн нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчид, төлөөлөгчид нэг туг далбаан дор алхах юм. Үүнийг хоёр Солонгосын харилцаа "дулаарч буйн дохио" гэж ажиглагчид үзэж байна.