КИМ ЖӨН УНЫ ДҮҮ ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОНО

963
 
 КИМ ЖӨН УНЫ ДҮҮ ПЁНЧАНЫ ОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОНО
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ баасан гарагт Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон оролцоно гэж "Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, "Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон багтжээ. Ингэснээр Ким Ё Жон нь Өмнөд Солонгост хөл тавьсан Умард Солонгосын удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн болох гэж байна. Тэрбээр Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Үзэл суртлын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг нэгэн гэнэ.

Энэ олимпийн нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчид, төлөөлөгчид нэг туг далбаан дор алхах юм. Үүнийг хоёр Солонгосын харилцаа "дулаарч буйн дохио" гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>