Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

119

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох гомдлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд түүнийг албан ёсоор уучлал гуйлгахаар шийдвэрлэжээ. Б.Хурц ийнхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахдаа өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу гэрийн хаягаараа гомдол гаргасан байдаг.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр Б.Хурц өөрийг нь гүтгэсэн гэж үзэн Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандан иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч хачирхалтай үндэслэлүүдээр гурван удаа нэхэмжлэлийг нь буцаажээ.

УИХ-ын гишүүн Л.Болдын эдгээр нэхэмжлэл тус бүр Ж.Эрдэнэчимэг гэдэг шүүгчид хуваарилагдан очсон ба эхний удаад "хаягийг тодорхой бичиж өг” гэсэн бол хоёр дахь удаад "иргэний нэр хүндэд биш УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан учир УИХ-ын гишүүний хувиар өргөдлөө гарга” гэсэн үндэслэлээр буцаагдсан байна. Дараагийн удаад "хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул оршин суугаа газрын хаягаар өргөдлөө гарга” гэсэн шалтгаанаар буцаагдсан аж. Энэ мэт үндэслэлээр Л.Болдын нэхэмжлэл шүүхээс буцаагдсан тул тэрбээр эцэст нь Б.Хурцын амьдардаг гэх АСЕМ Вилла хотхоны хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргатал "хаяг дээрээ оршин суудаг нь тогтоогдоогүй” хэмээн нэхэмжлэлийг мөн л буцаажээ. Тэгэхээр тагнуулч Б.Хурц хаана амьдардаг болж таарах вэ?

Энэ кэйсээс дараах асуултууд зүй ёсоор урган гарч ирж байна. Нэг холбогдогчтой нэхэмжлэл дээр хоёр "нүүр” гаргаж буй шүүх асуудлыг хараат бусаар, шударгаар шийдэж чадах уу? Монгол Улс үнэхээр хуулийн засаглалтай улс мөн үү? Үүн дээр манай хуульч, өмгөөлөгчдийн холбоо энэ кэйсийг судалж мэтгэлцээн өрнүүлбэл дараа дараагийн шүүхийн практикт хувь нэмэр болохоор байна.

Саяхан Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шүүгчийн хараат бус байдлын индексээр Монгол Улс дэлхийн олон орноос сүүл мушгиж 110 дугаар байрт орсон байдаг. Шударга байцгаая гэж уриалаад 10 жил өнгөрсөн боловч шүүх засаглал, хууль сахиулах үүрэгтэй байгууллагуудын нөхцөл байдал өчүүхэн ч дээрдсэнгүй, улам бүр доройтсоныг баримтууд харуулаад байх шиг.

Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

Тагнуулч Б.Хурц хаана амьдардаг вэ?

Б.Тулга

https://www.infomongol.mn/content/read/156224.htm

Эх сурвалж: Infomongol.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.