Алаг мэлхий наадгайд хожсон хүн тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг
- Нэг нүх буувал алаг мэлхийн 4 сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг
- Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг
- Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл "төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг
- Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг
- Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл "мод” хэмээгдсэн шагайг
- Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог.