Мальдивын парламент онц байдлын хугацааг сунгах шийдвэр гаргажээ

633
 Мальдивын парламент онц байдлын хугацааг сунгах шийдвэр гаргажээ

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд, Мальдивын парламент онц хурал  хуралдуулж, онц байдлын хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр  гаргажээ. 

Мөн өдөр, Мальдивын парламентын 85 гишүүний 40 нь хуралд сууснаас 38  гишүүн онц байдлын хугацааг сунгахыг дэмжсэн байна.


Парламентын дарга Абдулла Масех онц хурал эхлэхээс өмнө хэлэхдээ:   улс даяар онц байдалд байгаагийн улмаас Үндсэн хуулийн дагуу энэ удаагийн хуралд  оролцох парламентын гишүүдийн тоонд тусгай шаардлага тавиагүй юм гэжээ.  


    Далайнтуяа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>