ӨМНӨГОВЬЧУУД ЦАГ АГААРЫН МЭДЭЭГЭЭ АВТОМАТ ХАРИУЛАГЧААС АВДАГ БОЛЛОО

819

 

Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь 2018 оныг ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН жил болгон зарлаж, аймгийнхаа 15 сумын нутаг дахь үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн газруудаас 70532900 дугаарын утсанд холбогдож 1хоног, 5 хоногийн цаг агаарын мэдээ болон агаарын бохирдол, цас бороо, хур тунадасны мэдээллийг авах боломжийг нэвтрүүллээ. Автомат хариулагч 70532900 дугаарын утас нь 24 цагийн турш ажиллаж байгаа нь цаг агаарын мэдээлэл иргэд олон нийт, малчид ард түмэнд хүртээмжтэй хүрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Цаг агаарын мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой АВТОМАТ хариулагчийг нэвтрүүлсэн нь ард иргэдээ байгаль цаг уурын эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлэх ач холбогдол бүхий ажил болсон байна. Түүнчлэн 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар УЦУОШГ-т фургон маркийн автомашиныг авч өгсөн бол 2018 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тус төсвөөр хурын шимийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулаад зогсохгүй, 1987 онд хэвлэгдсэн уур амьсгалын лавлах номыг шинэчлэх юм байна. Энэ мэт байгаль цаг уурын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх ард иргэдээ сэрэмжлүүлэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>