3 сая долларын алданги хүлээсэн асуудалд МИАТ-ийн захирал Т.Тамир хариуцлага хүлээх үү?

925

3 сая долларын алданги хүлээсэн асуудалд МИАТ-ийн захирал Т.Тамир хариуцлага хүлээх үү?

 

Сар шинийн өмнө ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг дуудаж холбогдох мэдээллээр тодруулга авсан байгаа юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр "МИАТ” ТӨХК-тай холбоотой анхаарал татсан мэдээллүүд гарах болсон юм. За харин Т.Тамирын хувьд салбарын сайддаа тодруулга өгөхдөө хэвлэлүүдээр гарч буй мэдээлэл захиалгатай гэж байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Гэхдээ "МИАТ” ТӨХК 3 сая ам.долларын алданги хүлээсэн асуудлыг тэрээр нууж хааж чадахгүй нь үнэн юм. Т.Тамир захирал хэлэхдээ "манай компани 2017 онд түүхэндээ анх удаа 59-н тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Яригдаад байгаа гэрээ, санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар Үндэсний аудитын газраас  өчигдөр шалгалт орсон. Санхүүгийн аудитыг хөндлөнгийн аудит  хийж байгаа гэсэн тайлбарыг өглөө. Тэрээр  "Air Lease Corporation”-тай хийсэн гэрээний хувьд "Тус компаниас 3-н онгоц түрээслээд нэгийг нь 2013 онд буцааж өгсөн.  "Air Lease Corporation” манайд түрээслүүлсэн нэг онгоцоо "AerSale” компани руу шилжүүлсэн учир үүний дараа бид энэ компанитай нэмж 3 жилийн гэрээ хийсэн. Гэвч "AerSale” компаниас ирүүлсэн онгоцны хөдөлгүүр нь хүлээж авч, ашиглах боломжгүй байсан учир буцаасан.  Уг нь гэрээнд бүх эд анги нь  бүрэн байна гэж заасан. Гэвч онгоц цахилгаан монтажгүй, хөдөлгүүр нь ашиглах боломжгүй ирсэн. 10 циклтэй буцааж өгнө гэсэн гэрээтэй ч бид 4 циклтэй буцааж өгсөн.  Тус компани онгоцоо хүлээж авчихаад хэсэг хугацааны дараа онгоц хүлээж авахад шаардлага хангахгүй байна гэсэн мэдээ ирүүлсэн. Үүний алданги 5.7 сая доллар гэсэн нэхэмжлэл ирүүлсэн ч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн алданги тооцоод 9 сая долларт хүрсэн. Зөвлөх компанийн  санал болгосноор бид эвлэрлийн гэрээ байгуулсан” гэсэн тайлбарыг  сайдын өмнө хийжээ.

За харин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "3 сая долларын алданги хүлээнэ гэдэг хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг нэгдүгээрт "МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж оруулж ирэх, хоёрдугаарт цаашид удирдлагуудын үүрэг хариуцлага, хяналтыг сайжруулах, гуравдугаарт компаний менежментийг улам сайжруулж ашигтай ажиллах, үргүй зардлыг багасгах, мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байж ашигтай ажилласан бол тэрийгээ олон нийтэд хүргэж байх  үүрэг өгөөд гаргасан байгаа юм.

Үнэхээр ч 3 сая долларын алданги гэдэг бол бага хэрэг биш. Тэгэхээр  "МИАТ” ТӨХК-ийг удирдаж буй Т.Тамир гэж хүний хувьд эл асуудалд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлэх хүмүүс бас байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>