Хаврын улстөржилт нийслэлээс эхлэв үү?

884
 Хаврын улстөржилт нийслэлээс эхлэв үү?

Т.САЙХАН

НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулснаар, нэлээд ширүүн үргэлжиллээ.

 

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: 

-Бидний өмнөх хийж байсан ажлуудыг ямар ч үндэслэлгүй гутааж, доромжилж байгаад харамсч байна. Ажлаа л яримаар байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгээд л явах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг үргэлж­лүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Бидний үеийн ажлыг нийслэлчүүд санаж байгаа шүү. Нийслэлийн үйл ажиллагааг НИТХ-аас их хамааралтай. НИТХ Засаг даргынхаа дээр байж, ажлаа явуулах ёстой.

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

-Бид өнөөдөр нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш. Би энэ албыг авсан шиг аваад, өгсөн шиг өгч чадна. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суу. Зарим нь хувийн асуудал яриад орж ирдэг. Түүнийг нь биелүү­лэх­гүй болохоор элдвээр муш­гиад эхэлдэг. Ший­дэг­дэх боломжгүй асууд­лууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломж­гүй гэдэг. Хувийн асууд­лаа тулгаад үүд са­хиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруу­лах асуудлыг хөндөж бай­гаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун:

-Хэрэв АН үнэхээр хурлын даргыг огцруулах асуудлаар ярих байсан бол завсарлага аваад хурлыг дуусгах байсан. Энэ удаа тэд телевизийн камерын өмнө, хэвлэл мэдээллийнхний өмнө асуудлыг улстөржүүлж хаврын улс төрөө эхлүүлж байгаа үзэгдэл гэж ойлгож байна. Улстөржилтийг бид 2019 онд эхэлнэ байх гэж бодсон, энийгээ огцоруулъя, тэрийгээ буулгая гэдгээ одоо больчихгүй юм уу” гэв.

Ийнхүү НИТХ-ын ээлжит хуралдаан нэлээд ширүүн болж, өндөрлөв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>