Ч.Саранзаяа: Ганцхан Д.Гантулга биш бид ч бас гэр бүлээрээ шалгуулж байна

996

 

Ч.Саранзаяа: Ганцхан Д.Гантулга биш бид ч бас гэр бүлээрээ шалгуулж байнаУИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг улам л сунжирсаар байна. Зарим мэдээллийн хэрэгсэл түүнийг бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаар болсон талаар мэдээлэл цацах болсон. Гэвч тэрээр "гүтгүүлсэн” гэж ярьсан хэвээр байгаа тухай хохирогчийн эгч Ч.Саранзаяа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр мөн улс төрийн аль нэг хүчинтэй ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрээр "Гантулга гишүүн гүтгүүлсэн гэж ярьсан хэвээрээ л байна. Би бүгдийг эхнээс нь сануулаад баримтуудаа эхнээс нь ахиж тавиад сануулаад үзүүлээд өгч болно. Энэ хүн өөрөө ч мартчихсан яваа бололтой. Телевизээр, мэдээ үзлээ. Нөхөн сонгууль л ярьж байна. Гантулга гишүүнээ чиний хийсэн хэрэг олон хүнд олз болж дээ. Өөрөөсөө алдааг хай. Өнөөдрийг хүртэл нэг ч нам, улстөрч надтай холбогдоогүй. Надад ямар юмны улс төрийн зорилго байх вэ дээ. Тийм хүмүүсээс зугтаж айж л ирсэн үү гэхээс нэгдэж нийлсэн юм алга. Ойрын найз, нөхөд мэднэ дээ. Ямар байсан байдгаараа амьдраад л явж байна. Улс төрчидтэй орооцолдож цавчуулж дуусах хүн би бишээ.

Ганц Гантулга гишүүн шалгуулаад байгаа юм биш. Бид хоёр ч хамаг юмаа шалгуулж байгаа. Данс, хуулга, утасны дуудлагууд, хил гааль орсон, гарсан, ах дүү аав ээж, найз нөхөд гээд цагдаагийн байгууллага бүгдийг шалгаж байгаа. Ухаад ухаад үнэн л бол үнэнээс буруудах юм олдохгүй. Хууль эрх тэгш үйлчилдэг юм уу үзье. Үнэн юм үнэнээрээ дуусч болдог юм уу харья. Бид хоёрын гэр бүлийн даван туулж яваа хар дарсан зүүд шиг өдөр хоногууд дуусах л ёстой. Аймшигтай доромжлуулж ирсэн хоёр эмэгтэй зүгээр шантраад үлдэхгүй. Хэсэг хүний хараал зүхэл ч биш Монгол орон даяар овог нэрээ дуудуулж, байж болох бүх л муу муухай доромжлол хараалаар хэлүүлж ирсэн. Хүлээн зөвшөөрч байгаа мэт хэзээ ч хаяхгүй. Эцсийг нь үзнээ. Тэр балиар улс төрийн асуудлууд чинь над ямар ч хамаа алга” гэж бичжээ.

Бодвол УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтийд явагдах гээд байга нөхөн сонгуультай холбоотой Ч.Саранзаяа болон түүний дүүг буруутгасан байлгүй дээ. Энэ хэрэг нэг тийшээ шийдлээ олж, гишүүн нь гишүүнээрээ, иргэн нь иргэнээрээ явж, дахин төр түшигчид минь бөгс бөөрний асуудалд холбогдохгүй байгаасай…

 

Ugluu.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>