УБТЗ-ын эрхэм дарга шинэ вагоны мөнгөөр хуучин вагон худалдан авсан уу?

299

УБТЗ-ын эрхэм дарга шинэ вагоны мөнгөөр хуучин вагон худалдан авсан уу?

 

Улаанбаатар төмөр зам ХНН-нь суудлын болон ачааны вагоны дутагдалд ордог нь үнэн. Энэ асуудал үе үеийн Замын дарга болон Ерөнхий хорооны орлогч нарын буюу Монголын талын удирдлагуудын шийдэх гэж зүтгэдэг онцгой асуудал юм. Энэхүү вагоныг хувь нийлүүлэн эзэмшиж байгаа ОХУ-саас л худалдан авах боломжтой. Учир нь Зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 234  дүгээр тушаалаар баталсан  Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмаар зохицуулагддаг юм. Гэтэл Зам тээврийн хөгжлийн дэд сайд бөгөөд хувь нийлүүлсэн УБТЗ-ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа нь ОХУ-ын болон Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, үйлдвэрлэснээс хойш 26 жил болсон, Монгол улсын замд ашиглах боломжгүй 1000 мянган вагоныг нийлүүлэхээр ОФФШОР бүсэд бүртгэлтэй Доминикан гэгч компаниар зуучлуулан худалдан авсан байна.

Доминикан компани нь оффшор бүсэд бүртгэлтэй, олон улсын худалдааны, техник нийлүүлэгч компани юм. Тус компанитай гэрээ байгуулж Монгол улсад 977 вагон нийлүүлэхээс одоогийн байдлаар 500 гаруй нь вагон нь ирсэн байгаа аж. Анхаарал татмаар нэг зүйл нь манай улсын хилээр орж ирсэн дээрх 500 вагоны 50 нь ашиглах боломжгүй болсон ачааны тэвш буюу гүү зүү нь мурийсан, гажсан вагон байгаам байна. Зам тээврийн сайдын 2014 онд баталсан журмын зарим нэг заалтыг зөрчсөн тус вагонуудыг чухам юуны тулд оруулж ирэв.

ОХУ-д 1995 оны 9 дүгээр сард үйлдвэрлэн хэрэглэж байгаад ашиглалтын хугацаа нь дууссан дээрх 977 ачааны вагоныг УБТЗ-ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Оффшор бүсэд бүртгэлтэй, Арлын орны Доминика компаниар дамжуулан худалдан авч 647 сая, 950 мянган рубель буюу одоогийн ханшаар тооцвол 26 тэрбум 565 сая 950 мянган төгрөгөөр эвдэрхий, вагон улсдаа нийлүүлж Монгол улсад ашиглах боломжгүй техник хэрэгсэл худалдан авсан байна. Мөн дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хуулийнхан шалгалт хийж эхэлсэн. Тухайлбал, түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Б.Оюунзул

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.