Apple компани илүү хямд үнэтэй iPad танилцуулна

271

Apple компани илүү хямд үнэтэй iPad танилцуулна

 

Apple компани 2018 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотод багш, сурагч ба оюутнуудад зориулсан боловсролын арга хэмжээ зохион байгуулна. Тэгвэл энэ үеэр тус компани өмнөх загваруудаасаа илүү хямд үнэтэй, шинэ iPad-ыг танилцуулах магадлалтай гэдгийг Hypebeast мэдэгдэж байна.

Одоогийн байдлаар тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч, Apple компанийн төлөөлөгчид "багш ба оюутан сурагчдад илүү бүтээлч санаануудын талаар ярьж өгөх зорилготой арга хэмжээ" хэмээн тодорхойлжээ.

Apple илүү хямд үнэтэй iPad танилцуулснаар Google ба Microsoft компаниудын адил дунд сургууль ба их сургуулиудад өөрсдийн төхөөрөмжөө нийлүүлэх боломж гарч ирэх юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар шинэ iPad нь 259 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.