Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох
болж, эхний таван байршилд цахимаар бүртгэсэн. Үүнд хамрагдсан СХД-ийн
21 дүгээр хороо, Соёондын амны хэсэг газар аж ахуйн нэгжийнхэнтэй
давхцсан байна. Тодруулбал, 12 хүний авах ёстой газарт өөр иргэд хашаа
хатгаж, барилга бариад эхэлчихсэн байгаа аж.