С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг АТГ-аас баривчилжээ

148

С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг АТГ-аас баривчилжээ

АТГ-аас өчигдөр орой нэр бүхий хүмүүсийг баривчласан талаар  эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, "Эрдэнэс Монгол" компаний Захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулжээ. 

Улмаар Б.Бямбасайхан Дубайн гэрээнд гарын үсэг зурсан бол Н.Ариунсан татварын актад гарын үсэг зурсан аж.

Тэднийг цаашид үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдэх юм аж. Дашрамд дуулгахад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт Дубайн гэрээгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  Денверт байгаа учраас баривчилж чадаагүйг эх сурвалжууд мэдээллээ.

BOLOD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.