Эхийн хайр /өгүүллэг/
"Би хvvхдээ харж болох уу?" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар өсчээ.
Хэдийгээр найз нөхөд нь тvvнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нөхөрлө" гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй юу?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хvнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь "Хvv минь чамд чихээ өгөх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна.
Олон жил өнгөрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус болсон хvнийг хэлж өгөөч. Би өдий хvртэл тэр хvний төлөө юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний төлөө юу ч хийж чадахгvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.