АНУ: Хятад эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна

609

АНУ: Хятад эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна

 

БНХАУ-ын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон газар нутгийн маргаантай бүс Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд дээр бөмбөгдөгч "H-6K”  онгоцуудаа урт хугацаагаар байршуулаад буй юм.

 

Бөмбөгдөгч онгоцууд байршаад буй энэхүү аралыг нь Хятадаас гадна Малайз, Вьетнам, Бруней, Филиппин улс өөрийн эзэмшлийнх хэмээн тунхагладаг.

 

Вашингтон, Бээжингийн дээрх үйлдлийг эрс буруутгаж, "Эзлэн түрэмгийлэх бодлого явууллаа” хэмээн зэмлэжээ.  2010 оноос хойш уг арал дээр Хятадын армийнхан хэд хэдэн удаа цэргийн сургуулилт зохион байгуулж, цэргийн бааз хүртэл барьж буй юм.

 

"Дайны үеийн цэргийн сургуулилт, цэргүүдийг ур чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор өмнөд хятадын тэнгист сургуулилт хийж байна” хэмээн цэргийн мэргэжилтэн Ван Минлян мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>