БНСУ пуужингийн бодит сургуулилт хийв
Юнхаб агентлаг БНСУ-ын армийн нэгдсэн ерөнхий штабын мэдээнээс эш татаж мэдээлснийг үзвэл, энэ удаагийн сургуулилт Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгисийн БНСУ, БНАСАУ-ын хилийн шугамын ойролцоо 20 минут хэртэй болсон. Хуурай замын цэргийн пуужинт анги, тэнгисийн цэргийн Аегис хөлөг онгоц, агаарын цэргийн КФ-16 байлдааны нисэх онгоц тус тус нэг пуужин хөөргөлөө. БНСУ-ын армийн мэдэгдсэнээр, БНСУ-ын арми БНАСАУ-ын талын байдлыг 24 цагаар нягт анхаарч, БНАСАУ-ын пуужингийн баазад түргэн шуурхай, оновчтой цохилт өгөх чадвараа харууллаа гэжээ.