Бяцхан Баянзүрхчүүд баяраа тэмдэглэв

730

 

Бяцхан Баянзүрхчүүд баяраа тэмдэглэвНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийн жил’’ болгон зарлаж багагүй ажлыг өрнүүлээд байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд 28 хорооны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Зохиолч, найруулагч Б.Бат-Өлзийн ‘’Наран ээжийн эрэлд’’ хүүхдийн жүжгийг толилуулж,  урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж аз жаргалтай нэг өдрийг өнгөрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>