Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

785

Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

 

Америкийн эрдэмтэд эмчилгээний шинэ арга хэрэглэн, хөхний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон эмэгтэйг үхлээс аварсан байна. Эмчилгээний явцад 90 тэрбум дархлааны эсийг эмэгтэйн цусанд шахжээ.

Флорида муж улсад амьдардаг Жүди Перкинсийн хувьд амьд явах хоёрхон сарын хугацаа үлдсэн гэж эмч нар хэлж байсан бол одоо түүний биед хорт хавдрын ул мөр огт байхгүй болсон байна.

АНУ-ын Хорт хавдрын судалгааны үндэсний их сургуулийн эрдэмтэд ярихдаа "эмчилгээний шинэ арга одоохондоо туршилтын шатанд байгаа, гэхдээ энэ нь ирээдүйд хорт хавдрыг эмчлэх аргыг өөрчилж магадгүй” гэдгийг хэллээ.

Жүди-гийн хөхний хорт хавдар эцсийн шатанд орсон байсан бөгөөд уламжлалт аргаар эмчлэхэд хэтэрхий оройтсон байв. Түүний элгэнд теннисний бөмбөгний хэмжээтэй хавдар үүссэн ба бүх биеэр нь үсэрхийлэл явагдаж байжээ.

"Эмчилгээ хийлгэснээс долоо хоногийн дараа хавдар багасч буйг би мэдэрсэн. Дахин 1-2 долоо хоногийн дараа хавдар бүрмөсөн алга болсон” хэмээн Жүди ярилаа. Өдгөө тэрбээр алсын аялалд гарч, сэлүүрт завиар зугаалж явна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>