ЦАГААЧДАД ХАМГИЙН ЭЭЛТЭЙ ОРОН

141

ЦАГААЧДАД ХАМГИЙН ЭЭЛТЭЙ ОРОН

 

"Исланд даяараа хөлбөмбөгт хутгалдан орчихсон юм билээ” хэмээн найман жилийн өмнө энэ улсад очиж үзсэн аргентин эр Артуро Сантони ярьж байна. Бид түүнийг нутгийн хөгжөөн дэмжигчидтэйгээ хөлбөмбөгийн ДАШТ-ээр Исландын тоглолтыг үзэж байхад нь танилцсан юм. Энэ бол Аргентины шигшээгийн эсрэг хийсэн анхнь тоглот байлаа

"Эндхийн хүмүүс бидний эсрэг тоглож байгаагаа бардамнаж байна лээ. Бид бол бас л шилдэг багуудын нэг шүү дээ. Хэн ч надад муу үг хэлсэнгүй. Эндхийн хүмүүс хэзээ ч муу муухай үгийг гадийханд хэлдэггүй юм” хэмээн тэрбээр хэлэх аж.

Артурын хэлж буйг ч ойлгож ядах юмгүй. Gallup-аас 2016-2017 онд явуулсан санал асуулгаар Исланд улс оролцогч 139 орнуудаас хамгийн зочломтгой орноор шалгарч байсан юм.

Саяхныг хүртэл Атлантын далайн хойд хэсэгт байрлах Исланд хэмээх энэ улс бусад орнуудаас тусгаарлагдсан орон байлаа. Энэ улсад ердөө л 350 орчим мянган хүн аж төрдөг. Саяхныг хүртэл энэ улс байгалийн төрх, нийгмийн хамгааллын сайн системээрээ алдартай байв.

Харин одоо Исландын статистикийн газрын мэдээлж буйгаар хүн амынх нь 11 орчим хувь нь цагаачид болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл энэ улсад 36 орчим мянгаар тоологдох хэмжээний цагаачид бий гэсэн үг. Эдгээр цагаачдыг бүгдийг нь авч ирээд Исланд, Аргентины тоглолт болсон Москвагийн "Спартак” цэнгэлдэх хүрээлэнд суулгачихвал дахиад нэлээд хэдэн сул суудал гарна.

20-иодхон жилийн өмнө цагаачид тус улсын хүн амын ердөө л хоёрхон хувийг эзэлж байлаа. Тэгвэл энэ хугацаанд цагаачдын тоо даруй 430 хувиар өсчээ.

Исландын их сургуулиас явуулсан судалгаагаар хүн амын 60 хувь нь цагаачдыг улс орон нь үр ашгаа авч ирнэ гэж үздэг бол 22 хувь нь цагаачдыг нийгэмд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж тооцдог ажээ.

"Өнгөрсөн онд Исландад өмнө нь байгаагүй олон хүн шилжин иржээ” гэсэн гарчигтай нийтлэлийг "Iceland Review" энэ оны тавдугаар сард гаргажээ. Шинээр суурьшигчдын тоонд Перугээс ирсэн Фернандо Басан орно. Тэрбээр Рейкьявикийн ерөнхий эмнэлэгт рентгений эмчээр ажилладаг.

"Надад энэ улсад шилжин ирэх санаа их таалагдсан. Яагаад гэвэл энэ улс дэлхийн хамгийн тэгш зарчимтай орнуудын нэг бөгөөд хөндлөнгөөс харахад амгалан тайван улс” хэмээн 36 настай Фернандо Басан ярьж байна. Тэрбээр чухам ямар болохыг өөрийн биеэр үзэхийг хүсчээ.

Исландад цагаачдын урсгал 2012 оноос хойш буюу тус улсын эдийн засаг эрчимтэй өсөх үеэс нэмэгдсэн байна.

"Сүүлийн 50 жилд Исландын эдийн засаг эрс өсөж, үүний үр дүнд Европын хамгийн ядуу байсан улс хамгийн баян нь болсон. Энэ бол зах зээлийн шинэчлэл, төрийн бодлогын ач” хэмээн тус улсын Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн баримтад дурджээ.

Эдийн засаг өсөн нэмэгдэхийн засаг эрс өсөж, үүний үр дүнд Европын хамгийн ядуу байсан улс хамгийн баян нь болсон. Энэ бол зах зээлийн шинэчлэл, төрийн бодлогын ач" хэмээн тус улсын Цагаачлалын бодпогын хүрээлэнгийн баримтад дурджээ.

Эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр тус улсад ажиллах хүч ихээр дутагдах болсон байна.

Тус улсын компаниудын холбоо болох "Business Iceland"-ын үзсэнээр хэрэвзээ тус улсын ДНБ цаашид жилд 2.5-3 хувиар өссөөр байвал тус улсад нэмэлт 3000 ажилчин хэрэг болох гэнэ.

Хэрвээ ДНБ илүү хурдацтай өсвөл ажиллах хүчний хомсдол илүү их нүүрлэнэ гэсэн үг. Тус улсын ажилгүйдлийн түвшин ердөө 2.2 хувьтай байгаагаас үзэхэд ажлын зах зээлийг цагаачдын тусламжтайгаар л нөхөх боломжтой гэдэг нь харагдана.

"Энд ирж буй хүмүүсийн олонх нь эдийн засгийн цагаачид” хэмээн эх оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэснээс болж Исландад нүүж ирсэн испани эр Эрик Льюэнт ярьж байна. Түүний хувьд энд ирснээсээ хойш Исландын түүхийн тухай хоёр ч ном бичжээ.

"Энэ улс тогтвортой байдал, түүнчлэн мөнгө хуримтлуулах, түүнийгээ төрөл төрөгсдөдөө явуулах боломжийг санал болгодог” хэмээн тэрбээр хэлж байна.

Исландад цагаачид нийлүүлдэг гол газар нь Польш. Польшууд тус улсын нийт цагаачдын 38.3 хувийг эзэлдэг байна. Энэ нь 20 жилийн өмнөхөөс 20 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Польшуудын араас литвачууд (5.2 хувь), филиппинчүүд (4.5 хувь) ордог.

"Биднийг энд ирэхэд ажил хайх гэж хэдхэн өдөр л болдог байсан. Гэхдээ энэ бол Исланд улс хямралаас өмнөх үе юм” хэмээн 36 настай Томаш Храпек өгүүлжээ. Түүний хувьд энд 11 жилийн өмнө ирсэн. Харин одоо бол польшуудыг авч ирэх "Project:Polska” Исландын нийгэмлэгт төсөл удирддаг.

Эдийн засгийн хямрал 2008 онд эхэлж, Исландын үндсэн гурван банк дампуурчээ. Үүний улмаас эдийн засгийн ноцтой асуудал үүсч, цагаачдын түвшин ч буурсан байна. Харин 2011 он гэхэд хямрал арилж, эдийн засаг нь хурдтай өсөж эхэлжээ. Исландад цагаачид, мөн гадны жуулчид олноор ирэх болсон байна.

2010-2017 онд Исландад ирэх жуулчдын тоо гурав дахин нэмэгдсэн. "Өөрсдөө хар л даа. Рейкьявикт зочид буудлууд шил дараалан баригдаж, хот бүхэлдээ өөрчлөгдсөн байна” хэмээн испаниас исланд хэл рүү орчуулдаг, хөтөч Сюзетт Террасас ярьжээ. "Саяхан л хаалттай байсан нийгэмд төрөл бүрийн соёл нэвтэрч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нутгийн иргэд нь жуулчдын энэ их урсгалд нэг их таатай ханддаггүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
 

Хүүхдүүд, хүүхдүүд


Олонх цагаачдын хувьд Исландад ирэх нь зөвхөн ажилтай холбоотой бус. Тэдний олонх нь хүүхэдтэй хүмүүст тун гайхалтай орон гэж ярьдаг. "Ээжийн хувьд намайг энд халамжилж анхаарч байгааг маш ихээр мэдэрдэг” хэмээн гурван настай охины ээж, 35 настай Изабела Собчак ярьжээ.

Исландын бага боловсрол дэлхийд хамгийн шилдэг нь гэж хэлж болохоор.

Исланд улс Төв Коннектикутын их сургуулиас гаргадаг бичиг үсгийн боловсролын жагсаалтад Финлянд Норвегийн араас гуравдугаарт ордог. "Энэ улс үнэхээр аюулгүй. Хэрвээ та хүүхэдтэй бол энэ асуудал маш чухал" хэмээн Испаниас ирсэн 29 настай Азахара Бехарно ярьжээ.

Сиднейн их сургуулийн дэргэдэх Мөргөлдөөнийг судлах энх тайвны хүрээлэнгийн шинжээчдийн жагсаалтад Исланд улс олон жилийн турш дэлхийн хамгийн энх тайван, амар амгалан орнуудын тоонд бичигдэж байгаа.

Исландад хүн амины хэрэг бараг л огт сонсогдож байгаагүй хэрэгт ордог бол 2017 онд гарсан хулгайн хэргийн тоо 1999 оноос хойш хамгийн бага түвшинд очжээ. Энэ талаар тус улсын "Iceland Magazine”-д бичсэн байна.

Йg skil ekki (Би ойлгохгүй байна)

Гэхдээ цагаачдын хэлж байгаагаар энд хэл нэвтрэлцэнэ гэдэг үнэхээр амаргүй аж. Энд хэл нэвтрэлцэхийн тулд исландаар л ярих шаардлагатай. Харамсалтай нь энэ хэлийг сурах маш хэцүү. "Исландчууд соёлоо алдахаас айдаг. Яагаад гэвэл тэдний хэлээр ярьдаг хүмүүс дэлхий дээр маш цөөн. Харин нутгийн бүх соёл нь хэлэндээ байдаг” хэмээн Томаү Храпек өгүүлжээ. "Хүмүүс заримдаа дэргэд нь өөр хэлээр ярихыг сонсоод гайхаж балмагддаг” гэжээ.

"Исландчуудын хэл үнэхээр ярвигтай. Би сургалтад суусан боловч бараг юу ч сураагүй” хэмээн Индонезээс ирсэн Новита Сейлер ярьжээ. Түүний хувьд исланд хүнтэй гэрлэж, 18 жилийн өмнө тус улсад иржээ.

Исланд хэл үнэхээр сурахад хүнд хэлээрээ алдартай. Тус хэлний дүрэм хүмүүсийг төөрөгдүүлдгээс гадна дуудлага нь амаргүй, үүнээс гадна исланд хэлний цагаан толгой цэвэр исланд 10 үсэгтэй.

"Исланд хэлний үндсэн ойлголтыг сурсны дараа ч ярина гэдэг хэцүү. Гэвч та исландаар ярьж чадахгүй бол ажил төрөл хийнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй” хэмээн Рейкьявикт амьдардаг Польшийн уран зураач Виола Уяздова ярьжээ. Олонх цагаач загасны үйлдвэр гэх мэт газарт хүнд, цалин багатай л ажил олдож байна гэж гомдоллодог гэнэ. Тэр ч бүү хэл мэргэжлээрээ ажил олдсон ч хэл нэвтрэлцэхгүй бол төвөгтэй байдаг.

"Энэ бол үнэхээр хаалттай нийгэм. Тийш нэвтрэх гэдэг амаргүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа Америкийг орхисон польш гаралтай америк Мачек Хмилевски өгүүлжээ. "Би нутгийн соёлын бүх нюансыг сурсан ч "Исландчуудын ном”-нд багтаж чадахгүй” хэмээн тэрбээр хошигножээ.

"Исландчуудын ном”-нд нийт хүн амын 95 хувийнх нь тухай удамшлын мэдээлэл багтдаг аж. Энэ номон дээр тухайн хүнийхээ нэрээр хайгаад л цэвэр исланд хүн мөн үү, биш үү гэдгийг мэдэж болно гэж үздэг. "Исландчууд арьс өнгөөр ялгаварлагчид биш. Гэвч ярилцахад амаргүй хаалттай хүмүүс болохоор шинээр ирсэн хүмүүст нэлээд төвөгтэй” хэмээн Сюзетт Террасес ярьжээ.

"Төр засгаас нь биднийг нийгэмд нь нэвтрэхэд хангалттай хүч гаргадагтүй. Цагаачлалын тэсрэлт болж буй энэ улсад үүнээс болж цагаачдын хороолол л үүсч байна” хэмээн Фернандо Басан гомдоллосон байна.
 

Цаг хугацаа өөрчлөгдөж байна


Тус улсын Засгийн газар цагаачдын урсгал нэмэгдсэнийг анзаарч, өөрсдийн явуулж буй бодлогоо алгуурхан өөрчилж байгаа аж.

Рейкьявикт 2010 оноос Олон соёлын зөвлөл гэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадны орноос гаралтай зургаан гишүүнийг ардчилсан журмаар сонгож, тэдгээр нь хотын захиргаатай цагаачидтай холбоотой асуудлаар зөвлөлддөг болжээ. "Бид бол цагаачид болон төр засгийг холбосон гүүр” хэмээн тус зөвлөлийн гишүүн, куба гаралтай Тамила Гамес өгүүлжээ. Исландад ирсэн цагаачдад нэн тэргүүнд байр сууц хайх, амьдралын өндөр өртөг, хэл нэвтрэлцэх зэрэг асуудал санааг нь зовоодог.

"Тус улсын төр засаг өөрсдөө ч өөрчлөгдөж, улс оронд шинэ нөхцөлийг бий болгох ёстой гэдгийг ойлгож эхэлсэн. Саяхныг хүртэл тус улсар цөөнх гэж байгаагүй шүү дээ” хэмээн Тамила Гамес хэлжээ.

Урьдчилсан таамгаас авч үзвэл 2040 он гэхэд тус улсын таван иргэн тутмын нэг нь цагаач байх төлөвтэй байна. "Энэ улс хамгийн нөхөрсөг гэж үү? Мэдэхгүй юм даа. Гэхдээ бидэнд энд сайхан байна” хэмээн Новита Сейлер хэлжээ. Гамес болон бусад нь ч түүний хэлсэнтэй санал нэг байна. "Энд бидэнд боломж их бий. Бидэнд Исландад гэртээ байгаа гэж мэдрэхийн тулд өөр юу хэрэгтэй гэж" хэмээн тэрбээр өгүүлсөн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.