ОХУ-д ШТГ-ын дөрөвний гурав нь бензин дутуу шахдаг
Оросын шатахуун түгээгүүрийн станцуудад жолооч нарыг байнга мэхлэдэг гэж Оросын автомашин эзэмшигчдийн холбоо мэдэгджээ. Тус холбоо 18 бүс нутгийн шатахуун түгээх станцуудыг шалгаж, эдгээрийн олонхи ньүйлчлүүлэгчдэд бензинийг дутуу шахдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, идэвхитнүүд 18 бүс нутагт 34 удаа хяналтын шахалт хийжээ.Хэрвээ шатахуун түгээх станц нь хувийн, түлшний том биш компанийнх бол бензинийг заавал дутуу шахдаг (хоёр литр орчим, эсвэл үүнээс ч ихээр) гэсэн дүгнэлт хийжээ.Шатахуун түгээх станцуудын 24 хувь нь гарч болох алдааны хэмжээнд бензин шахдаг байна. Харин бусад нь үнэтэй 95 юмуу арай хямд 92 бензинийг "эрээ цээргүйгээр" дутуу шахаж байсан аж.
"Энэ бол түгээмэл асуудал, хэлэх юм алга.76 хувь, өөрөөр хэлбэл дөрөвний гурав нь байнга дутуу шахдаг. Энэ нь 15 хувь биш, таван хувь ч биш, бүр 25 хувь ч биш. Ийнхүү байдлыг нэн даруй өөрчлөхийг бид хүсч байна” гэж Оросын автомашин эзэмшигчдийн холбооны тэргүүн Сергей Канаев хэлжээ.
С.Инда