Д.МУРАТ, Д.ГАНТУЛГА ХОЁРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

996

Д.МУРАТ, Д.ГАНТУЛГА ХОЁРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.


Тодруулбал тэдний гэм буруутай эсэхийг тун удахгүй шүүх хурлаар хэлэлцэж тогтоох нь. Гэхдээ шүүх хурлын тов хараахан тодорхой болоогүй байна. Яагаад гэвэл шүүгч нар амарсан байгаа учраас бүрэлдэхүүний ирц хүрэлцэхгүй тул энэ сардаа бол хэрэг нь шүүхээр орохгүй байх гэдгийг эх сурвалж хэлж байна.
 
Д.Муратын хувьд Б.Бахытгүл гэх эмэгтэйг зодсон гэх хэргээр буруутгагдаж түүнд, Эрүүгийн хуулийн 11.6.1дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
 
Харин Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж буй гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
 
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
 
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 
 
Тэгэхээр тэднийг гэм буруутай гэж шүүх үзвэл, гишүүн асан Д.Гантулга 5 жилийн хорих ял сонсч магадгүй. Д.Мурат нь 3 сараар гадагшаа гарахгүй байх хилийн хориг тавиулж магадгүй болжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>