АИ-92 шатахуун литр тутамд 70-90 төгрөгөөр нэмэгджээ
Наадмын өдрүүдээр шатахууны үнэ нэмэгдсэн талаар сошиал орчинд тархав. Гэвч шатахуун түгээх станцууд наадмын өмнөх өдрүүдэд нэмэгдсэн ханшаар нефтийг борлуулж байлаа.
Наадмын өмнө нефть импортлогчид Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны үнийг 1 литр тутамд нь 70-90 төгрөгөөр нэмсэн юм. Өмнө нь АИ-92 авто бензин 1 литр нь 1730 төгрөгөөр борлуулагддаг байв. Одоогийн байдлаар нийслэлийн төв хэсэгт АИ-92 1800, зах хэсгээр 1820-1830 төгрөгөөр борлуулагдаж байна.