‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018’’ аян амжилттай эхэллээ

693

 

‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018’’ аян амжилттай эхэллээИргэдийн аялал зугаалгын улирал эхэлж нийслэлээс орон нутгийг чиглэсэн болон орон нутгаас нийслэлийг чиглэсэн замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018’’ аяныг амжилттай зохион байгуулж байна.

Тус аяныг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн зам руу чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, осол гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилготой билээ.

Тэгвэл өнөөдөр дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат Баянзүрхийн товчооноос Налайхыг чиглэсэн орон нутгийн замд ажиллаж, хяналт тавьсан юм. Түүнчлэн дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчид хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт анхааруулах брошур тарааж, замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид заавар зөвлөгөөг өгч, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>