Гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг шагналаа

906

 

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэрийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүргийн Цагдаагийн I, III хэлтэс болон Замын цагдаагийн хэлтэстэй хамтран гудамж талбай, олон нийтийн газар, гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гарч байгаа газруудад эргүүл ажиллуулахад иргэд, олон нийтийг татан оролцуулах "1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтаран зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллажээ.

Тодруулбал, "1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн сэжигтнүүдийг тус хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар 24 цагийн дотор шуурхай илрүүлэн ажилласан байна.

Мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэв журам сахиулах эргүүлийн үүргээ нэр төртэй биелүүлж, гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг нарыг дүүргийн Цагдаагийн II хэлтсийн "Баярын бичиг”-ээр шагнасан юм. Шагналыг тус хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 
Гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг шагналаа
Гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг шагналаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>