СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЕСӨН ДАВХРААС ҮСРЭХИЙГ ЗАВДСАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөр /2018.08.02/ гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна.
Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулгасан бөгөөд түүнийг тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.