"Акул"-уудын аль нь АН-аас нэр дэвших вэ
УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдээд байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсонтой холбоотойгоор өөрийн бүрэн эрхээсээ татгалзсан билээ. Тиймээс түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болохоор товлогдоод буй.
Тус тойрогт МАН, АН, МАХН тэргүүтэй 13 нам, бие даагч нар нэр дэвшихээр болсон. Улс төрийн намууд Хэнтийд сонгуулийн сурталчилгаагаа хэдийнэ эхэлчихсэн бөгөөд нэг ч саналыг алдахгүйн төлөө овоорцгоож байгаа сурагтай.
Дээрх намуудаас олон нийт дунд хамгийн өндөр рейтингтэй байгаа нь гуравдагч хүчин болох МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэрбээр "Нөхөн сонгуульд МАХН нь туйлын идэвхтэй, хариуцлагатай оролцоно. Яагаад гэвэл, сонгуульд ялсан МАН, АН хоёр ард түмэнд амласнаа хэрэгжүүлэхгүй, төлөвлөснөө хийхгүй байна. Мөн хээл хахуультай тэмцэх сонирхолгүй, хууль шүүхийн байгууллагыг ашигласаар л байна.
Энэ бүхнийг засахын тулд МАХН Хэнтийн сонгогчидтойгоо хамтарч ажиллана. Шударга, эрүүл саруул төрийн тогтолцоог бүрдүүлэх, МАНАН-гийн тогтоосон хууль бус дэглэмийг сулруулахын тулд МАХН-аас сонгогдох шинэ гишүүн ажиллана. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн МАХН-ын ганц гишүүн Шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь зүйн хэрэг" хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ сонгууль Н.Энхбаярын хувьд үнэхээр үнэ цэнтэй. Тэрбээр олон жилийн турш хавчигсан эрхээ олж аваах, улмаар алдагдсан боломжоо нөхөхийн тулд бүх хүчээ дайчилна. Тиймээс түүнийг хэнийн тойрогт ялалт байгуулбал улс төрийн уур амьсгал өнгөний хувьд бус агуулга чанарын хувьд өөрчлөх магадлалтай хэмээн үзэж байгаа.
Гэвч түүний рейтингийг дарах тактикийг АН-ын зүгээс боловсруулж жинхэн "акул"-ууд бэлдэж байгаа сурагтай. Учир нь олон нийт дунд сөрөг хүчин хэнийг нь нэр дэвшүүлэх бол гэсэн хүлээлт маш их байна. АН-аас Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн ойр дотны хүн Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарыг дэвшүүлнэ гэж яригдаж байсанч сүүлийн үед Хотын дарга асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлнэ хэмээх боллоо. Одоогоор АН-аас албан ёсоор нэр дэвших хүнээ нэрлээгүй л байна.
Ямартай ч үүнээс үзэхэд АН олон нийт дунд рейтинг өндөртэй эдгээр эрхмүүдийн нэрийг зарлаж байгаад хамгийн ам сайтай байгаа нэг нөхрийг нь нэр дэвшүүлэх судалгааны тактик ч энд явж байж магадгүй гэж харж болох юм.
МАН-ын хувьд нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр улс төрийн хүрээнд яригдаж буй. Гэхдээ есдүгээр сарын 4-нд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийднэ. Түүнээс өмнө тодорхой судалгаа хийж, нэр дэвшиж ялалт байгуулах боломжтой хүнийг шалгаруулна гэж төлөвлөж байгаа” гэхмэдээллийг МАН-ын Генсек Д.Амарбаясгалан хийсэн.
Одоогоор У.Хүрэлсүх нэр дэвших магадлал өндөр байна.
Нөхөн сонгуульд аль намаас хэн нэр дэвших нь 14 хоногийн дараа шийдэгдэнэ. Хэрэв олон нийт дунд хөврөөд буй нэрс үнэн бол Хэнтийн суудлын төлөө жинхэнэ "гал гарсан тулаан" болох бололтой. Гэхдээ сонголт Хэнтийчүүдийнх тэд нэг алдсан ахиад алдахгүй байлгүй дээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12049