ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ТАЗ-Д ХҮРГҮҮЛЭВ
ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудлаас болж сайд, дэд сайд, ТНБД, газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тэгвэл Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, АЗБХЗГазар, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар болжээ.
Энэ талаарх хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм.