Г.Занданшатар Засгийн газраа занганд хийчих шиг боллоо доо!

764

 

Г.Занданшатар Засгийн газраа занганд хийчих шиг боллоо доо!У.Хүрэлсүхийн Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бололтой байна. Энэ нь АТГ-ын асуудалтай гэж зарлаад байгаа сайд нартай огт хамаагүй.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж танхимаа бүрдүүлэхдээ ЗГХЭГ-ын даргаараа Г.Занданшатарыг томилсон. Энэ л өнөөдөр Засгийн газрынх нь "аминд хүрсэн” асуудал болж хувирч байгаа юм.

Учир нь энэ сарын 12-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн. Ингэхдээ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрччихсөн байна. Хуульд зааснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж аваад, УИХ-д уламжлан шинээр сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр нь үлдээх ёстой байжээ.

Одоо хэн нэгэн этгээд Үндсэн хуулийн цэцэд хандахад л У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа "будаа” болох хэмжээнд очжээ.

Гэтэл энэ бүхний буруутан нь хуулиараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болж таарав. Тэрээр Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 20.5.2,  33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.5,.33.1.6, 33.1.8 дахь хэсэгт заасан эрх, үүргээ биелүүлэлгүй орхисон бололтой. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар нь ЗГХЭГ-ын даргын хувьд Засгийн газрын хуралдаан болоод Ерөнхий сайдын гаргаж байгаа бүхий л шийдвэрийг  хянаж, зөвлөж, бэлдэж гаргах үүрэгтэй хүн юм байна.

Ийн Г.Занданшатар Засгийн газраа занганд хийчи шиг боллоо доо хэмээн улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12439

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>