Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

781

 

Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо 

Испани улсад болж буй хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд  явагдаж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 оны 8187 тамирчид оролцон хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор , ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

 

Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

 


 

Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ  Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд оролцож байна. Тэрээр хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд өрсөлдсөнөөр нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү тэрээр Монгол эмэгтэйн хурд, хүч, чансааг гайхуулан эдүгэ 80 насандаа дэлхийн аваргын болзол хангаж чадсан юм.

Сонирхуулахад, тус тэмцээнд оролцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай МанКаур нар байв.

 

Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

 

Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

 

Наян настай Монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

 


 

 


 


 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>