Н.Учрал гишүүн "Засгийн газрыг унагаах" хүсэлтэй сөрөг хүчнийхэнтэй нийлсэн үү? Онцлох мэдээ, Улс төр 14-09-2018, 09:32 541 Хуваалцах 2016 оны сонгуулиар 80-аад оны цөөн хэдэн залуу улстөрчид сонгогдсны нэг нь "Их засаг" их сургуулийн эзэн Н.Учрал юм. Уран илтгэл, бусдыг хэрхэн байлдан дагуулах вэ? зэрэг лекц уншиж, "Би хэрэвээ Ерөнхийлөгч байсан бол" лекцээ 20 хэдхэн настайдаа танилцуулж байсан, өдгөө 32-хон настай хүсэл тэмүүлэл дүүрэн залуу улстөрч. Улстөрөөс гадна түүнийг реппер "Тимон" гэдгээр нь олон нийт илүү мэдэх буй за. Харамсалтай нь сүүлийн үед Н.Учрал гишүүн, төдийгөөс өдийг хүртэл түшиж тулж ирсэн намын дарга У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй "бодлого"-ыг эсэргүүцэж, бие даасан тоглолт хийх замаар улстөрийн том тоглогч болох гэж оролдоод байгаа бололтой. Үүнийг нь нотлож, "Багш нарын үйлдвэрчний холбоо" гэгчийг анхлан дэмжиж өөрийн оффистой түр хугацаагаар суулгаж байсныг тус холбооны дарга нар хэвлэлд мэдээлэл өгөхдөө хэллээ. Хачирхалтай нь уг холбоо "Засгийн газрыг огцруулахыг тууштай уриалдаг" бөгөөд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН, С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын дэмжлэгийг нэг бус удаа авсан төдийгүй цааш цаашдаа тууштай жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд нийгмийн бүлгүүдийн шахалт, шаардлага юу юунаас илүү ашиггүйг мэдсээр байж дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтад оруулсан нь тун хачирхалтай бөгөөд тэр дундаа ярилцагчаа нөлөөндөө оруулах туйлын ур чадвартай Н.Энхбаяр болон бусад лидерүүдийн "ятгалгад автсан байх” гэсэн хардлагыг Монгол Ардын намын бага хурлын гишүүд дотроо ярилцаж байгаа юм байна. Л.Оюун-Эрдэнэ http://www.sonin.mn/news/politics-fb-bot/94959 541 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-03-2016, 11:56 Нийслэлийн шилдэг 1000 багш намын дарга нарт уриалга хүргүүлнэ… 9-12-2015, 14:44 Ардын элч нарыг хэн хэн манлайлж, хэн хэн удаалж явна вэ?… 15-09-2015, 10:26 Н.Энхбаяр намдаа гишүүн элсүүлэх гэж ядахдаа бяцхан хүүхдээр шоуджээ… 3-08-2015, 10:10 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ… 6-04-2015, 13:20 Л.Оюун-Эрдэнэ YS Н.Номтойбаяр… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.