ГХЯ-ын Консулын газраас сэрэмжлүүлж байна
Тус улсын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод 9 дүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас "Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгджээ. Тэрээр буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад аваад байгаа аж. 2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт "Mers" өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм.