Ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо

674

 

Ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо

 

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлчүүдийн нэрлэдгээр "13 дугаар хорооллын гурван өндөр”-ийн урд ногоон байгууламж бүхий талбайд авто зогсоолын зориулалтаар 2000м2 газрыг 2016 оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар хүчингүй болголоо. Уг ногоон байгууламж бүхий талбай нь "Алтайн бараа”, "Чандмань” СӨХ-дын дунд байрладаг бөгөөд өнөөдөр хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг СӨХ-дөд гардуулж өгөв.


niislel


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>