Интернэтэд холбогдсон төхөөрөмж вирустэхэд тавхан секунд л хангалттай

747

 

Интернэтэд холбогдсон төхөөрөмж вирустэхэд тавхан секунд л хангалттай"Касперскийн лаборатори"-ийн мэргэжилтнүүд өөр бүр хэдэн зуун мянган сөрөг кодтой объект илрүүлдэг байна. Одоогийн байдлаар аюул заналхийлэл учруулах 620 сая вирус бүртгэгдээд байна. Үүнээс хэдэн мянгыг нь тусгай урхи болох ханипотоор илрүүлэн барьж авдаг байна. Энэхүү аюулт вирусыг барьж авах үүргийн талаар "Касперскийн лаборатори"-ийнхон ийнхүү мэдээлж байна. 

Вируст өртөх магадлалтай төхөөрөмж интернэтэд холбогдоод вирус авахад тавхан секунд л хангалттай, ийм л хугацаа нь кибер гэмт хэрэгтнүүдийн халдлагад өртөх боломжтой хэмээн "Касперскийн лаборатори"-ийн мэргэжилтнүүд мэдээлж байна. Энэ нь гэмт этгээдүүд мониторингийнхоо системийг төгс болгон сайжруулж чадсантай холбоотой гэнэ. Тэдний автоматжуулагдсан хэрэгсэл нь секунд тутамд интернэт даяар цацагддаг. Сөрөг программ шинэ төхөөрөмж холбогдсоныг "мэдмэгцээ" л нэвтрэх үг, нууц үгийг нь олж мэдэхийг хичээдэг. 

"Касперскийн лаборатори"-ийн аюулын судалгааны газрын дарга Тимур Биячуевийн мэдээлснээр энэ нь хүмүүс төхөөрөмжийг худалдан авснаас хойш стандарт нэвтрэх үг, нууц үгээ сольдоггүйтэй холбоотой гэнэ. Үүнээс гадна үйлдвэрлэгчид төхөөрөмжийн программ хангамжид ямар нэгэн зүйлс дутуу хийгээд үлдээх нь элбэг. 

-Хүмүүс бидний зөвлөгөөг ойшоодоггүй. Тиймээс ч гэмт этгээдүүдэд интернэтэд холбогдсон төхөөрөмж рүү орж, өөрсдийнхөө кодыг ачаалахад маш хялбар байдаг. Ингээд нэвтэрснийхээ дараа интернэтээр дамжуулан өөр шинэ эмзэг төхөөрөмжийг хайж, цааш тархахыг оролддог. Иймэрхүү байдлаар хамгаалалтгүй төхөөрөмжүүд "бот-сүлжээ"-нд орж, DDoS-халдлага (Distributed Denial of Service — "үйлчилгээ үзүүлэхээс татгалзах" хэлбэрийн хуваарилалттай халдлага) зэрэг гэмт хэргийн зорилгоор ашиглаж болох боломжтой болдог.

DDoS халдлага нь халдварлагдсан сүлжээгээр бүх төхөөрөмжид нэгэн зэрэг хүсэлт явуулах чадалтай. Энэ хугацаанд халдлагад өртсөн вэб сайт ачаалж, бодит үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх боломжгүй болно. Иймэрхүү байдлаар эзэмшигчид бодит хохирол учруулдаг. DDoS халдлага 2016 онд Германы Deutsche Telekom компанид 900 мянган төхөөрөмжийн тусламжтайгаар шууд халдаж чадсан том түүх бий.

 

"Касперскийн лаборатори"-д энэхүү хорт вирусыг барьж авах ханипотууд хэмээх тусгай урхи бүтээжээ. Үүний тусламжтайгаар сөрөг кодын дээжийг, луйварчдын үйлдлийг онлайнаар хянах боломжтой болжээ. 

Уг урхи нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, халдлага хаанаас эхэлж байгаа тухай мэдээллийг цуглуулах чадвартай юм байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд дэлхий даяар нийт 86 560 төхөөрөмж халдвар авсан нь илэрсэн байна. Үүнээс хамгийн их нь Бразилд (23%) ажиглагдсан байна. Хоёрдугаарт Хятад (17%) орсон аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>