"Бизнес форум"-д жижиг дунд бизнес эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөл оролцжээ

659

Голомт банкны Дорноговь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесээ зөв удирдах мэдлэг мэдээлэл олгох зорилгоор "Бизнес форум”-ыг зохион байгуулсан байна.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Голомт банкны Бизнес процесс менежментийн газрын захирал М.Наранхүү, Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, доктор профессор н.Дэлгэрсайхан, Голомт банкны удирдлагууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөл оролцжээ.

"Бизнес форум"-д жижиг дунд бизнес эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөл оролцжээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>