Сэрэмжлүүлэг: Гэр бүлээрээ угаартаж амиа алджээ
Гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны оройн 20:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартлаа гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Тус дуудлагын дагуу хэргийн газарт очиход нэг гэр бүлийн 13, 22, 51, 52 настай дөрвөн хүн буюу хоёр хүү, аав, ээжийн хамтаар угаартаж амиа алдсан байна. Ослын газарт Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын шинжээчдийн баг бүрэлдэхүүн гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.