Өчигдөр ДЦС-3 дахин ТЭГ ЗОГСОЛТ хийжээ

41

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц өнгөрөгч амралтын өдөр тэг  зогсолт хийж, Төвийн эрчим хүчний систем хэсэгчилсэн байдлаар 2-10 цаг зогссон. Одоогоор осол гарсан шалтгааны талаарх дүгнэлт албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Мэдлэг муутай нэг хүнээс болсон” гэж тодотгоод байгаа юм.

Төвийн эрчим хүчний систем тэг зогсолтод шилжсэн уг асуудал намжиж амжаагүй байхад гуравдугаар дулааны цахилгаан станц өчигдөр дахин тэг зогсолтод шилжсэн гэх мэдээ байна. Эх сурвалжийн мэдээлснээр гуравдугаар цахилгаан станц өчигдөр 14:53 цагт бүрэн зогсолт хийжээ. Станцын ажилчид цаг гаруй хугацаанд засвар хийж байж, станц хэвийн ажиллагаанд шилжсэн аж. Засварын ажил амжилттай болсноор станц 16:00 цаг бүрэн ажиллаж эхэлсэн байна. Одоогоор бүрэн зогсолт хийх болсон шалтгааныг тус станцын дотоодын хяналтынхан шалгаж байгаа аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.